Доорх зүйлсийг илгээхийг хатуу хориглоно. Зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага ногдуулна.
Монгол Улсын "Гаалийн тухай хууль"-ийн заалтаас
Зүйл 2231.1. Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа;
1.2. Үндэсний болон гадаад валют, үнэт цаас;
1.3. Ариуттал хийгдээгүй хуучин гутал, хувцас, цагаан хэрэглэл;
1.4. Цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис зэрэг аюултай бараа;
1.5. Амархан муудах, гэмтэх хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа;
1.6. Хуулиар хориглосон бусад бараа
Монгол Улсын "Шуудангийн тухай хууль"-ийн заалтаас
Зүйл 241.1. Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл;
1.2. Хортон ургамал, амьтан;
1.3. Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис;
1.4. Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын болон гадаад улсын мөнгөн тэмдэгт;
1.5. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;
1.6. Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал;
1.7. Хууль тогтоомжоор хориглосон бусад зүйл.
ДШХ-ны конвенц-ийн заалтаас
Зүйл 182. Улс хоорондын шуудангийн бүх төрөлд дор дурдсан зүйлүүдийг илгээхийг хориглоно. Үүнд:
2.1.1 Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисууд, эсвэл хүлээн авах орны хуулиар хориглосон хууль бус эмийн зүйлс;
2.1.2 Садар самууныг сурталчилсан бүх төрлийн зүйлс;
2.1.3 Хуурамчаар, дуурайлган хийсэн зүйлс;
2.1.4 Хүлээн авагч орны хуулиар хориглосон бусад зүйлс;
2.1.5 Тухайн илгээмж болон түүний савлагаа нь бусдад аюултай байж болох эсвэл бусад илгээмж болон гуравдагч этгээдийн өмчийг гэмтээж болохүйц зүйлс;
2.1.6 Илгээгч болон хүлээн авагчаас өөр бусад хүний хувийн бичиг баримтууд;
3.1 Шатах тэсрэх, цацраг идэвхит аюултай бүх зүйлс;
3.2 Дуурайлал болон цэнэггүй тэсрэх бөмбөг, гранат, сум, болон бусад цэргийн галалтай зүйлс;
4.1 Амьд амьтан болон амьтны гаралтай бүтээгдэхүүн;
6.1 Зоос, мөнгөн дэвсгэрт болон үнэт зүйлс, төлбөрийн хэрэгсэл болох авлагчийн чек, төлбөрийн хуудас, цагаан алт, алт, мөнгө, засагдсан болон засагдаагүй үнэт чулуу, эрдэнэс, бусад үнэ бүхий зүйлс;
"Олон улсын агаарын тээврийн байгууллагын "Аюултай ачаа"-ны дүрмийн заалтаас
1. Тэсрэх бодис (салют, цаасан буу, сум, дарь)
2. Хий (асаагуур, дезодорант, төрөл бүрийн шүршигчүүд, аялалын газ, галын хор)
3. Шатамхай шингэн (тосон будаг, цавуу, үнэртэй ус, хумсны болон нүүрний будаг арилгагч шингэн, хумсны лак бусад маникюрын хэрэгсэлүүд)
4. Шатамхай хатуу (шүдэнз, Модны нүүрс)
5. Исэлдүүлэгч, хэт исэл (хүчилтөрөгч генератор химийн бодис, цайруулах нунтаг)
6. Хортой бодис & халдварт бодис (хөдөө аж ахуйн химийн бодис, шавьж устгах хор, мөнгөн ус агуулсан зүйлс, нян, бактер, вирус агуулсан хүн болон амьтны цусны дээж)
7. Цацраг идэвхит бодис
8. Идэмхий бодис (нойтон батерей, мөнгөн ус, давсны хүчил)
9. Бусад төрөл бүрий аюултай ачаа (соронзон бүтээгдэхүүнүүд, төрөл бүрийн хөдөлгүүрүүд, литиум батерей агуулсан бүх зүйлс /зөөврийн цэнэглэгч, нисдэг камер, камер, гар утас, нэтбүүк г.м./, хуурай мөс, модны нүүрс)
Дээрх жагсаалтад ороогүй ч хуулиар хориглосон бүх зүйлс хамаарна.
Асуудал тулгарвал манай салбарт хандана уу.